Нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Дараагийн өдөрлөг 8 сарын 15-ны 11:00 - 13:00 цагт болох тул та амжиж оролцоорой.
Сургуулийн маань Нээлттэй өдөрлөг 11:00-13-00 цагийн хооронд богинохон хугацаанд болсон ч олон аав ээж нар амралтын өдрөөрөө хэрэг болгон зорьж ирсэнд маш их баярлалаа. Биднийг зорин ирсэн эцэг эхчүүд анги удирдах багш болон хичээл заах багш нартайгаа уулзаж хүссэн сонирхсон асуултандаа ханатал хариулт авсан , халуун дулаан уур амьсгал бүрдсэн өдөр болж өнгөрлөө. Бүртгэл 1 дэхээс эхлэн өдөр бүр сургууль дээр бүртгэнэ. Бага анги ерөнхийдөө бүрдчихсэн, 6,7,8-р ангид элсэх сурагчдыг бүртгэж байна.
 
НИЙТЭЛСЭН: 2020-08-09 өдөр 23:51:5 цаг