ЕБС-ИЙН СУРАЛЦАГЧИЙН БОЛОН СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
Суралцагч хаана, ямар орчинд суралцаж байгаагаас үл хамааран тэднийг ижил шалгуур, арга технологиор бодитой үнэлж сурлагын ахиц өөрчлөлтийг тодорхойлох, түүний үр дүнд үндэслэн хүүхдийн сурах арга барил, хөгжлийг дэмжих, багш суралцагчтай ажиллаж сурлагын амжилтыг дээшлүүлэх замаар өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний зөрүүг арилгахад чиглүүлэн суралцагчийн үнэлгээний журмыг шинэчлэн 2018-2019 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. 
 
Үнэлгээний шинэ журмыг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсролын үнэлгээний төвөөс “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх зөвлөмж”-ийг боловсруулан хүргэж байна. Уг зөвлөмжтэй  холбогдуулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежерүүдэд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сургалт зохион байгууллаа.  Сургалтад танилцуулсан материалыг та дараах холбоос дээр дарж татаж авна уу.
НИЙТЭЛСЭН: 2019-02-24 өдөр 15:10:0 цаг