Сургуулийн зорилго, зорилт

Эрхэм зорилго: Хаантны алсын хараа, хатантны нандин ухааныг өвлөсөн хүнлэг, оюунлаг, чадварлаг хүмүүн болно.

Алсын хараа: 2025 он гэхэд сургалтын дэвшилтэт арга барил, үр дүнгээрээ дүүрэг, нийслэл, улсдаа танигдан, арга туршлагаа түгээн дэлгэрүүлэхүйц сургууль болсон байна.

Сургуулийн зорилго: Бүтээлч сэтгэлгээтэй, багаар хамтран ажилладаг, эелдэг харилцаатай, эргэцүүлэн бодох чадвартай, хосолмол хэлтэй, суралцах, суралцах арга барилтай, зөв дадал хэвшилтэй, авъяас чадвараа нээн хөгжүүлдэг, насан туршдаа суралцах, амьдрах чадвартай, амжилтын эзэн хүүхдийг хөгжүүлнэ.

Сургуулийн уриа: Ямар ч ажлыг сайтар төлөвлөж, нягт нямбай, дэс дараатай, чин сэтгэлээсээ дуустал нь үр дүнд хүртэл хичээе!

НИЙТЭЛСЭН: 2020-07-31 өдөр 14:14:4 цаг