Сургалтын онцлог

Хаан-Эрдэм бага сургууль нь үйл ажиллагаагаа өргөтгөн бүрэн дунд сургууль боллоо. Манй сургууль хүүхэд бүрийг эх хэл, үндэсний соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, сурах арга барилтай, авьяас чадвараа нээн хөгжүүлдэг, өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, эрүүл аж төрөх зөв дадал хэвшилтэй, насан туршдаа суралцах, хамтран ажиллах, амьдрах чадвартай иргэн болж төлөвшихөд чиглэсэн сургалт, хөтөлбөр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цөм хөтөлбөрийг 30%-ийн баяжилттайгаар хэрэгжүүлэх бөгөөд математик, англи хэл, байгалийн ухааны өргөтгөсөн хөтөлбөртэй. 2-р ангиасаа Англи хэл, 6-р ангиасаа Япон хэл үзэж хос хэлтэй төгсөнө. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 99163562 утаснаас аваарай.

НИЙТЭЛСЭН: 2020-08-02 өдөр 17:12:5 цаг